Өмнө
өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн
тодорхойлж болдог.
Цахим
сургалт = технологид суурилсан сургалт
Цахим сургалтын
томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал
сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр
бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь
суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний
дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео
систем, интерактив телевиз зэргийг ашигладаг.