Миний цахим сургалтын блогт тавтай аялаарай!Танд амжилт хүсье.

Saturday, October 15, 2016

И-Сургалт гэж юу вэ ?



Өмнө өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог.
            Цахим сургалт = технологид суурилсан сургалт
Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз  зэргийг ашигладаг.

Мэдээлэл холбооны технологи гэж юу вэ?



Мэдээлэл холбооны технологи (МХТ) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм. Тиймээс МХТ нь:
  • Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах
  • Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж, програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл
  • Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм